Даралтаа хэрхэн зөв хэмжих вэ?

 

Зөв хэмжих дадал нэн чухал

Та өөрийн цусны даралтыг тодорхойлохын тулд заавал эмч дээр очих шаардлагагүй бөгөөд харин ч та өөрөө даралтын аппаратны тусламжтайгаар гэрийн нөхцөлд хялбархан хэмжих боломжтой. Заримдаа ч таны тогтмол хэмжилтийн үр дүн нь эмнэлэг дээр хэмжүүлсэн нэг удаагийн үр дүнгээс хэд дахин илүү ач холбогдолтой байдаг. Харамсалтай нь ихэнх хүмүүс хэмжилтээ хэрхэн зөв хийхийг төдийлэн мэддэггүй. Тиймээс буруу хэмжилтээс буруу үр дүн гарч байдаг.

Цусны даралтаа яаж зөв хэмжих вэ?

Хэмжилт эхлээс өмнө та заавал 3-5 минут тайван байх шаардлагатай. Та сандал дээр суугаад тайвширч ямар нэг зүйлд өөрийгөө хүчлэхгүй байх хэрэгтэй бөгөөд эс тэгвээс даралт хиймэлээр өсөх магадлалтай болдог.

Эмнэлэгийн орчинд даралтыг ихэвчлэн булчинд хийлэгддэг ханцуйвчын тусламжтайгаар эмч гүйцэтгэдэг бол харин гэрийн нөхцөлд хэмжилтийг электрон даралтын аппарат нь өөрөө хэмждэг. Түүнийг булчин эсвэл бугуйнд байрлуулна. Бугуйн хэмжилтийн үед электрон аппарат нь таны судасны цохилтыг мэдрэхээр байрласан байх шаардлагатай.

Хэмжилтийн үед анхаарах бас нэг чухал зүйл бол хэмжилт хийж буй цэг нь таны зүрхний түвшинтэй ойролцоогоор ижил түвшинд байх шаардлагатай. Булчингийн хэмжилтийн үед энэ нь голдуу шууд биелдэг бол бугуйн хэмжилтийн үед тохойгоо ширээн дээр тулж бугуйгаа бага зэрэг өргөх шаардлагатай болдог. Хэрвээ та булчингийн хэмжилт хийж байгаа тохиолдолд гараа өргөх шаардлага гардаггүй.

Аль гартаа хэмжилтээ хийх вэ? Баруун эсвэл зүүн?

Ерөнхийдөө та даралтаа хэмжихдээ баруун болон зүүн гараа алийг нь ч ашиглаж болно. Хамгийн тохиромжтой нь аль гарт даралт өндөр байна тэр гараа сонгох нь зөв байдаг. Үүнийг мэдэхийн тулд та анхны хэмжилтээ баруун болон зүүн гартаа хоёуланд нь дарааллан хийж аль өндөр даралттай байгаа гараа дараа дараагийн хэмжилтэндээ сонгох хэрэгтэй. Даралтын үр дүнг тодорхойлоход өндөр нэгж нь дандаа чухал байдаг.

Хэзээ хэмжих нь тохиромжтой вэ?

Даралтыг өглөө босоод хэмжих нь хамгийн тохиромжтой байдаг. Учир нь өглөөний өндөр даралт нь хамгийн аюултайд тооцогддог. Мөн өглөөний хэмжилт нь даралт буулгах эм хэрэглэдэг хүмүүст маш чухал бөгөөд хэмжилтийг бүх хүн адил ямар нэгэн эм уухаасаа өмнө хийх ёстой юм.

Хэрвээ таны даралт өдрийн турш өөрчлөгдөж байгаа эсэхийг мэдэхийн тулд та анхны хэмжилт хийсэн тухайн өдрийн өөр өөр цагуудад хэмжилтээ хийхийг зөвлөж байгаа бөгөөд ингэснээр таны даралт өдрийн ямар үед нь өндөр байгааг мэдэх боломжтой юм.

doctor

Даралт хэмжилтээр 2 хэмжээг тодорхойлдог, систолын буюу дээд даралт (судас агшилтын), диастолын буюу доод даралт (судас сулралтын). Эхлээд дээд даралтын хэмжээг тодорхойлоод дараа нь доод даралтын хэмжээг тодорхойлдог. Олон удаагийн хэмжилтээр дээрх 2 даралтын аль нэг нь ердийн хэмжээнээс илт өссөн тохиолдолд үүнийг даралт өндөр байна гэж нэрлэдэг. Насанд хүрсэн хүний ердийн хэмжээ нь дээд даралт нь 140 mmHg –ээс доош болон доод даралт нь 90 mmHg –ээс доош байдаг.

Даралт хэмжилтийг та тогтмол хийж тэмдэглэл хөтөлж хэвшэснээр таны даралт хэвийн хэмжээнд байгаа эсэхийг мэдэх бөгөөд хэрвээ ердийн хэмжээнээс тогтмол их байвал та мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s