Даран барин ба хуруу дарлага

Даран барин ба хуруу дарлага

Бариа дарлага бол хүн үүсэж бий болсон цагаас эхэлж хөгжсөн эртний эмчилгээ. Энэ эмчилгээ бие махбодийг сэргээж амьдрах эрмэлзлэлийг төрүүлдэг арга түлхүүр юм. Биеийн дотор болж байгаа биохимийн бүх явцын тэнцвэрийг олгож чаддагт даран барингийн мөн чанар оршдог байна.

  •      Алган дотроо хушганы 2 яс /шагай, бөмбөлөг/ өнхрүүлэх нь судас хатуурахаас сэргийлдэг.
  •      Уураа гаргахын тулд гараа угааж байгаа юм шиг байдлаар үрдэг.
  •      Ходоодны хавдар шархнаас сэргийлэхийн тулд аюулхай дээрээ 2 гарын гурав гурван хуруугаар хоёр талаас нь зэрэг гурван хоромд гурван удаа өдөрт 3 удаа дарж байвал сайн.
  •      Толгой дүүрч хүндрэн өвдөх үед гүрээнийхээ судсыг дагуулан 4 газар зөөлөн дардаг
  •      Ядаргааг гаргахын тулд нурууны хоёр талын булчинд эрхий даран /эрхий хуруугаар/ хийдэг нэг дарахад гурван хормын хугацаагаар 5-6 удаа биеийн хүндээр дарна. Энэ үед амьсгалаа түгжээд дарантай зэрэг /дараад гараа авахад/ амьсгалаа гаргаж өгнө. Дараа нь зураас дагуулж далны доод өнцөг хүртэл дарна.
  •      Нурууг өвгөөрөө хөшиж татдаг
  •      Хөл, гарынхаа өндгийг дарж хуруугаа байнга хөдөлгөж байвал тархины судас хатуурахаас сэргийлнэ.
  •      Биеийн уламжлалт 12 судлын тухай сургаалд хүний 10 хуруу тусгай хийн судлаар гол гол эрхтэнтэй холбогдоно. Харин эдгээр судлуудлыг харилцан уялдаатай нээх буюу угаар нь дарж өгвөл бие эрхтэний хий, цусан хангамжийг сайжруулж өвчин эмгэгийг эдгээж болно гэжээ.

Дасгалыг хийхдээ мөрний хэмжээтэй зай авч, толгой эгц бөгөөд чөлөөтэй, өвдгөө бага зэрэг нугалан бугалгаа унжуулж хийнэ. Гараа газартай зэрэгцээ шугаманд барьж алгаа дээш харуулна. Хуруу сул, чөлөөтэй, сунгасан байдалтай байлгана. Хуруу дарахдаа гарынхаа аль нэг хурууг дангаар нь буюу 2 хурууг хамтад нь зөвхөн алгатай залгагдаж буй хэсгийн үеэр доош алгуур нугалан тултал татаад нэг минут орчим байлгаж алгуур буцаана. Хоёр гарын хурууг зэрэг дарна. Дасгалыг эзэмшихэд хялбар, өвчин хуучтай сул дорой хүмүүс хийхэд тохиромжтой, үр дүнтэй байна.

  1. Цусны даралт их үед

Ядам хурууг 1, дунд хурууг 1, ядам хуруугаа ахиж 1, чигчий хуруугаа 2, ядам чигчий хуруугаа хамтад нь нэг дарна.

  1.     Зүрхний өвчний үед

Ядам хурууг 1, дунд хурууг 3, чигчий хурууг 2, дунд чигчий хурууг хамтад нь нэг удаа дарна.

  1.     Үе мөчний өвчний үед

Дунд хурууг 1, долоовор ядам хурууг хамтад нь 1, эрхий чигчийг хамтад нь 1, дунд ядам хурууг 1, ядам хурууг 1 удаа дарна.

  1.     Уушгины өвчинд

Ядам хурууг 1, эрхий хурууг 3, эрхий чигчийг хамтад нь 2, долоовор хурууг нэг удаа дарна.

  1.     Ходоод гэдэсний өвчинд

Ядам хурууг 2, долоовор хурууг 3, дунд хурууг 1, долоовор ядам хурууг хамтад нь 1 удаа дарна.

  1.     Элэг үрэвссэн үед

Ядам хурууг 2, дунд хурууг 1, чигчий хурууг 2 удаа дарна.

  1.     Бөөр өвдсөн үед

Ядам, дунд, долоовор хурууг нэг нэг, дунд ядам хурууг хамтад нь 3 удаа, ядам чигчий хурууг хамтад нь нэг удаа дарна.

  1.     Нойр муудсан үед

Дунд ядам чигчий 2, 2 удаа, ядам чигчийг хамтад нэг удаа дарна.

  1.     Өмөн үү өвчний үед

Долоовор дунд ядам хурууг нэг нэг, ядам долоовор эрхий чигчий хоёрыг хамтад нь нэг удаа дарна. Хуруу дарлалын дасгалыг тус бүр 5-7 удаа давтан хийнэ. Дасгалыг өөртөө тохируулан 2-3 сар үргэлжлүүлэн хийж болно.

  1. Хуруунд даран барин хийхдээ хурууныхаа үзүүрээс эхлэн үе болгонд 3 газар ар, өврөөс нь дараа нь хажуугаас нь хавчиж чимхэх байдлаар дарна
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s