таньд туслах шөлөн эмүүд

Хонины шөл эм

Шөллөх хонины зүс

Шар нүдэн, шар халзан, хар халзан, хар толгойтой, хүрэн хүзүүтэй, хөх хүзүүтэй монгол үүлдэр угсааны ахимаг насны эм хонь нь мах шөл сайтай байдаг ажээ. Хонины махаар эмчилгээний чанартай олон шөл хийдэг.

Тусгай бэлтгэсэн шөл

Хонины махыг жижиглэн хэрчээд хүйтэн ус, сонгино, сармис, давс тэнцүүлэн хийгээд 10-аад минут буцалгаж халуунаар нь уулгах нь тамир тэнхээг нөхөн сэргээдэг. Үүнийг манайхан хар шөл гэдэг.

Битүү шөлөн эм

Махаа жижиглэн хэрчээд шаазанд болон вааран савны аль нэгэнд ус давс хий дарах эмний хамт хийж савныхаа амыг гурилаар таглаж тогоонд ус хийж түүндээ суулган цаг шахам жигнэж болгоно. Ийм битүү шөл нь тамир тэнхээг сайжруулна.

Олгойн шөлөн эм

Хонины олгойг цэвэрлэж дотор нь мах хэрчиж давс ногоогоор хачирлан хийгүй чихэж хийгээд амыг нь утсаар боож чанаж болгодог. Ингэж бэлтгэсэн олгойн шөл настай болон тамир тэнхээ доройтсон хүнд илүү тохиромжтой. үүнийг манайхан олгойн хиам гэдэг.

Гурван шимтийн шөл

Шүдлэн хонины далны маяа борвины яс тойгны ясыг махнаас нь шулж аваад битүү саванд нэг литрээс ихгүй халуун усанд хийж сонгино, давсыг нь тааруулан чанаж болгосон шөлийг гурван шимтийн шөл гэнэ. Энэ шөл архаг өвчинд сайн.

Дөрвөн шимтийн шөл

Хязаалан хонины далны маяа борви тойгны яс болон ахар сүүлний ясыг махнаас нь шулж битүү чанаж болгосон шөлийг дөрвөн шимтийн шөл гэдэг. Ийм шөлийг тамир тэнхээг засахад хэрэглэхээс гадна монгол эм даруулж уух танг хамт буцалгаж уухад эм тангийн чадлыг нэмэгдүүлдэг.

Хонины толгойн шөл

Хонины толгойг битүүгээр нь өвчих буюу хуйхалсны дараа эрүү толгойг нь салган ногоогоор амтлан тагтай сав эсвэл гүзээнд нь битүү чанаж болгосон шөл юм. Ийм шөл толгой дүйрэх оройгоор хатгах таллаж өвдөхөд тустай.

Ясны шөл

Бүхэл хонины ясыг нэгийг ч үлдээлгүй жижиглээд тогоонд чанаж шөлийг нь хандлахыг ясны шөл гэнэ. Яс ойролцоогоор 4 цаг буцалгаж гарсан тосыг нь дахин дахин авч ясны өнгийг цагаан болтол чанасны дараа ясаа авч шөлөө шүүгээд шөлөндөө шаардлагатай эм тангаа хийж зөөлөн буцалгаж өтгөрүүлнэ. өтгөрмөгц нь үрэл болгон салхитай сэрүүн газар хатаагаад бэлтгэсэн үрлээ хоолонд хийж идвэл хоол онцгой амттай болно.

Өвчтэй хүн үрлийг өглөө бүр орноосоо босохгүйгээр нэг сар уувал бөөр нуруу шархирах, чих шуугих, толгой эргэх өвчин эдгэнэ.

Хорхогны шөлөн эм

Хорхог шөлөнд 6 мөч, элэг, уушиг, бөөр, зэрэг 4 цул бүхнээс авч хэрчин амтлаж устай холин сайн сархинаг эсвэл гүзээний булан битүү савны аль нэгэнд хийж хорхогны шөлөө гаргаж авна. Ийм шөл ходоодны илчийг нэмэгдүүлж тамир тэнхээг оруулна. Ийм шөлийг улайтгасан чулуугаар хорхоглож хийж болохоос гадна бүтэн хонины махаар хийсэн хорхогны шөл мөн ижил эмчилгээний чанартай.

  • Зүрх цохилох, чичрэхийг дарна.
  • Үхрийн элэг нь хүний элгийг цэвэршүүлж цусны доройтлоос болж элэг шарлахыг засна.
  • Үхрийн уушиг нь ихэвчлэн хүний уушгийг төлжүүлэн чийрэгжүүлэхээс гадна уушигнаас үүссэн ханиадыг анагаана.
  • Үхрийн дэлүү нь яр шарх, дэлүүг анагааж дэлүүг төлжүүлдэг.
  • Үхрийн бөөр нь таван цулыг төлжүүлж бэлгийн сулрал, шээс булингартахыг анагаана.
  • Үхрийн чөмөг нь уушиг, дэлүүний тамирыг сэргээж суулгалтыг зогсооно.
  • Үхрийн гүзээ нь ходоодыг идэвхжүүлэн хоол шингээлтийг сайжруулна.
  • Үхрийн өөх нь эвгүй үнэрийг дарж шээс нь хэвлий дүүрэхийг засна.
  • Хар үхрийн эвэр хулгана ярыг хатаана.
  • Үхрийн баасыг газар хүргэлгүй авч хэрэглэвэл хорыг дарна. Бас амьсгал доордсонд тустайгаас гадна шар усыг арилгаж гүвдрүү эдгээнэ. Нойтон баас түлэгдсэн түлэгдсэн шарханд сайн.
  • Бухын эвэр хагарсан толгойн шархыг анагаана.
  • Улаан тарлан үхрийн халууныг дарна.
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s